Интернет, харилцаа холбоо, кибр аюулгүй байдал, тоот өргөн нэвтрүүлэгт шилжих. Харилцаа холбооны технологийг хөгжүүлэх асуудлаар Москвад болж байгаа орос-америкийн зөвлөлгөөний үндсэн сэдэв ийм байна. Москва хотноо Харилцаа холбоо-Экспокомм үзэсгэлэн нээгдэж байгаа, 2009 онд байгуулсан ерөнхийлөгчийн комиссийн хүрээнд уулзалт болж байна. Кибр гэмт хэрэгтнүүд зүүрмэглээгүй. Тэд Хятад, Франц, Израиль, Солонгос зэрэг дэлхийн янз бүрийн өнцөг булан бүрээс сүлжээнд халдаж байна. Халдлагаас хэрхэн хамгаалах нь онолын хувьд тодорхой. Тухайлбал бусад орноос аюул нүүрлэсэн тохиолдолд үндэсний компьютерийн системийг хамгаалах тодорхой стратегитай хэмээн АНУ нэг бус удаа мэдэгдэж байсан. Ойрын таван жилд энэ зорилгоор программ хангамж бүтээхэд их хөрөнгө зориулж байна. Рунетийн орон зайд янз бүрийн цахим луйвартай тэмцэх Орос улсын Дотоод хэргийн яамны “К” удирдлага улсын хэмжээнд компьютерийн аюул заналын эсрэг хангалттай амжилттай тэмцэж байна. Мэдээллийн аюулгүй байдлыг хангах асуудлаарх улс орны хүчин чармайлт олон улсын шинжтэй байвал илүү үр нөлөөтэй байна гэж оросын Ай-Ти шинжээчид үзэж байна. Харилцаа холбооны технологийг хөгжүүлэх асуудлаарх орос-америкийн зөвлөлгөө нь ерөнхийлөгч Д.Медведев 6-р сарын эцэст АНУ-д айлчлахын өмнөх “сорил” юм хэмээн Ай-Ти шинжээч Юрий Марьенко үзэж байна. Барак Обама тэргүүн зэргийн туршлага солилцохоор Д.Медведевийг Силиконы хөндийд урьсан нь тодорхой. ОХУ-ын ерөнхийлөгч төсөл хэрхэн хэрэгжиж, инновацийн технологийг хэрхэн ашиг орлоготой болгож байгааг ОХУ-ын ерөнхийлөгч сонирхоно. “Сколково” оросын техникийн парк хэтдээ жинхэнэ үр ашигтай хэрэгсэл болох ёстой. Москва хотын захад 2015 онд “Сколково” техникийн парк бий болно. Тэнд 40 мянган эрдэмтэн, инженер эрчим хүч зэрэг салбарт дээд зэргийн технологийг хөгжүүлэхээр ажиллана. Интернетийг сэдсэн АНУ-ын туршлага ирээдүйд төдийгүй сүлжээнд кибр халдлага аюултай болж байгаа өнөө үед ч хэрэгтэй юм. Хүч чармайлтаа нэгтгэж үүний эсрэг тэмцэнэ гэж Юрий Марьенко тэмдэглэв. Сүүлийн үед кибр халдлага улам нэмэгдлээ. Энэ халдлагаас сэргийлэх олон улсын үйл ажиллагааг уялдуулахын тулд мэргэжилтнүүд уулзаж байгаа нь сайн хэрэг. Хэрхэн халдаж, ямар уршиг тарьж болох талаар маш олон хувилбар байна. Хэрэв манай улс одоо хүч чармайлтаа нэгтгэхгүй бол аюул заналын хүрээ улам тэлнэ.  АНУ-ын Төрийн департаментын олон улсын харилцаа холбооны асуудал эрхэлсэн зохицуулагч Филип Вервирийн оролцох орос-америкийн 3 өдөр үргэлжлэх зөвлөлгөөн хоёр орны харилцааг “дахин ачааллах” ээлжит алхам байна гэж Юрий Марьенко үзэж байна. Одоо мэдээлэл, технологийн салбарт харилцаагаа шинээр эхэлж байна.
Орчуулсан Г.Нарангарав