Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев болон Туркийн ерөнхийлөгч Абдулла Гюлийн яриа хэлэлцээний төгсгөлд лхагва гаригт Анкарад засгийн газар хоорондын багц баримт бичигт гарын үсэг зурав. Тухайлбал агаар болон тэнгисийн тээвэр, хоёр орны Дотоод хэргийн яамдууд хамтран ажиллах тухай засгийн газар хоорондын хэлэлцээр юм. Үүнээс гадна Орос улсын мансууруулах бодисын худалдаанд хяналт тавих Холбооны алба Туркийн Дотоод хэргийн яамтай сэтгэцэд нөлөөлөх бодис болон мансууруулах бодисын хууль бус наймааны эсрэг тэмцэх харилцан ойлголцлын тухай санамж бичигт гарын үсэг зуржээ. Орос улсын аялал жуулчлалын холбооны агентлаг, Туркийн соёл, аялал жуулчлалын яамдууд 2010-2011 онд хамтран ажиллах үйл ажиллагааны хөтөлбөрт гарын үсэг зурав.