Тувагийн Засгийн газрын тэргүүн Шолбан Кара-оолын урилгаар Монгол Улсын Завхан, Ховд, Увс аймгийн төлөөлөгчид 5-р сарын 8-11-нд тус бүгд найрамдах улсад айлчиллаа. Зочид Аугаа эх орны дайны Ялалтын 65 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцож, сургууль, эрүүл мэндийн байгууллага, Тувагийн Дотоод хэргийн яамны үйл ажиллагаатай танилцжээ. Айлчлалын үеэр Тувагийн засгийн газар болон дээрх аймгийн засаг захиргааны хооронд байгуулсан худалдаа-эдийн засаг, эрдэм шинжилгээ-техник, соёл зэрэг асуудлаар хилийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийг хэрэгжүүлэх арга хэмжээг уялдуулах протоколд гарын үсэг зурсан юм. Ховд аймгийн засаг дарга Нямдаваа Тувагийн ерөнхий сайд Шолбан Кара-Оолд Монгол улсын Ховд аймгийн хүндэт медалиар шагнав. Тувагийн бүгд найрамдах улс болон Увс аймгийн хооронд сайн хөршийн харилцааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийн үнэлэн Увс аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Батсайханыг тус бүгд найрамдах улсын “Хөдөлмөрийн гавьяаны” медалиар шагнасан байна.