Олон улсын сурталчилгааны холбооны дэлхийн конгресс лхагва гаригт Москвад эхэллээ. Дэлхийн тэргүүлэх шинжээчид Улсын Кремлийн ордонд энэ салбарыг хөгжүүлэх ирээдүйг хэлэлцэнэ. Дэлхийн 70 орны 1200 гаруй төлөөлөгч сурталчилгааны шинэ бизнес-загварыг санал болгоно. Оросын бараа, технологийг гадаадад гаргаж, олон улсын байр суурийг бэхжүүлэхэд энэ конгрессыг ашиглах хэрэгтэй гэж оросын зах зээлд зар сурталчилгааны тухай хуулийн хэрэгжилтийг хянадаг байгууллага буюу Холбооны монополийн эсрэг албаны тэргүүн Игорь Артемьев тэмдэглэллээ.