Ливийн нийслэл Триполид нисэх онгоц сүйрч, 105 хүн үрэгдсэн тухай Франс Пресс агенгтлаг тус улсын хүчний байгууллагын төлөөлөгчдийн ярьснаас иш татан мэдээлэв. Нисэх онгоц буух зурваст орохдоо сүйрсэн байна. Ямар төрлийн онгоц байсныг хэлэхгүй байна. Ливийнх байж болзошгүй нисэх онгоц Өмнөд Африкаас ирсэн юм. Ослын газар 94 зорчигч, багийн 11 хүний цогцос илрүүлсэн тухай хүчний байгууллага Франс Пресс агентлагт уламжилжээ. Ослын шалтгааныг тодруулж байна.