Вэб хуудсаа бүртгүүлэгчид лхагва гаригт “рф” бүст доменийг ачааллаж эхэллээ. Эхний шатанд улсын байгууллагууд энэ бүст вэб хуудсаа байрлуулна. Хоёр дахь шатанд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, барааны тэмдэгтийн /үйлчилгээний тэмдэг/ эрх эзэмшигч, пүүсийн нэр, арилжааны бус байгууллагын эздүүд вэб хуудсаа байрлуулна. Каир хотноо 2008 оны 11-р сарын 5-нд ICANN /тодорхойлсон нэр, дугаарын интернет корпораци/ 33 дахь бага хурлын хүрээнд Оросын үндэсний дээд түвшний кирилл домен албан ёсоор “рф” тэмдэглэгээтэй болсон юм. Домений администртор Зохицуулах төв байна. Орос улс үндэсний доменийг бүртгүүлэх өргөдөл өгсөн анхны улсуудын нэг юм.