Кемеров мужийн "Распадская" уурхайд дэлбэрэлт болсны уршгаар 60 орчим хүн амь насаа алдсан тухай Онц байдлын яамны шуурхай албанаас уламжлав. Гучин уурхайчны хувь заяа одоохондоо тодорхойгүй байна. Орос улсад томд ордог нүүрсний уурхайд өнгөрөгч ням гаригийн шөнө хоёр удаа дэлбэрэлт болжээ. Хий гэнэт гарч ирснээс дэлбэрэлт болсон байж магадгүй гэж Онц Байдлын тэргүүн Сергей Шойгу уламжлав. Ослын шалтгааныг мөрдөн шалгах засгийн газрын комисс байгуулсан юм. Междуреченск хотод мягмар гаригт болсон хурлын үеэр ерөнхий сайд В.Путин ослын бүх нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай, нүүрс олборлолтын салбарыг бүхэлд нь  хамрах системтэй шийдвэр бэлтгэх хэрэгтэй талаар мэдэгдсэн юм. Хэтдээ  бид ийм осол гаргуулахгүй байх ёстой гэж тэрээр тэмдэглэв.
Орчуулсан Г.Нарангарав