Орос улсад анх удаа Хабаровскийн хязгаарт тэнгисийн Боомтын Эдийн Засгийн Онцгой Бүс /БЭЗОБ/ байгуулна. Дэлхийн хамгийн дөхөмтэй, гүнзгий устай тэнгисийн тохойтойг Алс Дорнодын Зөвлөлтийн Гавань хотод энэ бүсийг байгуулж байна.  Тэнгисийн БЭЗОБ Зөвлөлтийн Гавань тохойн зүүн эрэгт оршино. Энэ бүс 8 км урт байна. Тохойн гүн 28 метр, 12 хүртэл зогсоолтой байна. Тиймээс одоогоор 50 мянган тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай хөлөг онгоц хүлээж авч байгаа, боомтын дэд бүтэц хөгжихийн хирээр 300 мянган тонн хүртэл ачаа тээвэрлэх хөлөг онгоц хүлээж авна. Зөвлөлтийн Гавань шиг хөлөг онгоцонд дөхөмтэй тэнгисийн тохой Орос улсын Камчаткийн Авачинск, мөн АНУ-ын Сан-Франциско хотод дэлхийд ердөө хоёр байдаг. Оросын 10 компани Зөвлөлтийн Гаваньд БЭЗОБ байгуулахад оролцож байна. Тэд нефть бүтээгдэхүүн, чингэлэг, төмрийн хүдэр, мод, далайн бүтээгдэхүүн тээвэрлэхэд өөрсдийн боомтын цогцолборыг тэнгисийн тохойд байгуулахыг сонирхож байна. БЭЗОБ байгуулснаар тэнгисийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 10 дахин нэмэгдэнэ гэж мэргэжилтнүүд таамаглаж байна. БЭЗОБ-ийн компаниуд 2012 онд аагуулах, чаа тээвэрлэх зогсоол барьж дуусгахаар төлөвлөж байна. Зөвлөлтийн Гаваньд хөлөг онгоц засч, угсрах олон улсын төв байгуулна. Одоо тэнгисийн тохойд засварын хоёр байгууллага ажиллаж байна. Эдгээрийг үндсээр нь өөрчилж, ОХУ-д нэн чухал хөлөг онгоц засах салбарыг Алс Дорнодод сэргээх суурь болно. Одоогоор дотоодын хөлөг онгоцыг Хятад, Солонгосын усан онгоцны засварын газар засч байна. Зөвлөлтийн Гаванийн боомтын бүс байгуулахад оролцож байгаа компаниудад нэмүү өртгийн татвар, гаалийн татвар, ашгийн татварын хөнгөлөлт үзүүлнэ. Тэнгисийн БЭЗОБ-т улсын төсвөөс 31 тэрбум рубль буюу тэрбум гаруй долларын хөрөнгө оруулна гэж Хабаровскийн хязгаарын дарга Вячеслав Шпорт ярьж байна. Энэ Зөвлөлтийн Гавань боомтын боломжийг өргөжүүлнэ. Одоогоор тэнд 1 сая хүртэл тонн ачаа тээвэрлэж байна. Хожим энэ үзүүлэлтийг 25 дахин ихэсгэж, тийшээ төмөр зам тавина. Бүх ажил эрчимтэй өрнөж байна. Өөрөөр хэлбэл энэ нь тус бүс нутгийн эдийн засгийг сайжруулах, Хабаровскийн хязгаар өсч дэвжих бас нэг хүчтэй цэг болно. Боомтын эдийн засгийн бүс байгуулах нь нийгмийн нэлээд үр ашигтай гэж тус хязгаарын дарга ярьж байна. Шинээр байгуулах компаниудад 5 мянга орчим ажилтан шаардлагатай бөгөөд дундаж цалин 25 мянган рублээс багагүй буюу 900 орчим доллар байна. Зөвлөлтийн Гавань дахь БЭЗОБ нь Орос улсын Алс Дорнодын эдийн засаг цэцэглэн хөгжихэд түлхэц болно гэдэгт Вячеслав Шпорт итгэлтэй байна.
Орчуулсан Г.Нарангарав