“Московский университет” шатахуун тээгч хөлөг онгоцыг эзэлсэн дээрэмчид эрэг хүрэлгүй, үрэгдсэн бололтой гэж Орос улсын Батлан хамгаалах яамны дээгүүр тушаалын эх сурвалж уламжлав. Оросын 23 далайчин явсан, либерийн далбаатай хөлөг онгоцыг 5-р сарын 5-нд дээрэмчид Адены тохойн зүүн хэсэгт булаан эзэлсэн юм. Дараагийн өдөр хөлөг онгоц сөнөөгч “Маршал Шапошников” хөлгөөс оросын тэнгисийн тусгай ангийнхан шатахуун тээгч хөлгийн багийн гишүүдийг дээрэмчдээс чөлөөлжээ. Оросын иргэд хохироогүй бөгөөд нэг дээрэмчин үрэгдэж, үлдсэн 10 хүний зэвсгийг хураасан байна. Дээрэмчдийг шүүхэд шилжүүлэх талаар олон улсын хуулинд заагаагүй тул цэргийнхэн тэднийг суллажээ. Тэднийг завинд суулгаж, эргээс 300 бээрийн зайд орхисон байна. Тэгэхдээ зэвсэг, навигацийн төхөөргийг хураажээ. Цагийн дараа завь радарын дэлгэцээс алга болсон аж.