Баруун Сибирийн Кемеров мужийн Кузбассын “Распадская” уурхайд болсон дэлбэрэлтийн  шалтгааныг тоног төхөөрмж эвдэрсэн, нүүрс олборлох технологийн горим зөрчсөн үндсэн хоёр хувилбараар шалгаж байна. Ерөнхий сайд В.Путин Междуреченскт болсон дэлбэрэлтийн хор уршгийг арилгах зөвлөлгөөний үеэр ослын шалтгааныг нарийн шалгахыг үүрэг болгожээ. Нүүрс олборлох бүх салбарт хамаарах системтэй шийдвэр боловсруулахыг тэрээр шаардлаа. Ирээдүйд ийм осол гарах ёсгүй гэж ерөнхий сайд тэмдэглэв. Тэрээр ослын үеэр амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж, тэдэнд тусламж үзүүлэхийг үүрэг болгожээ. Үүний зэрэгцээ төр засаг нэг удаа нөхөн төлбөр олгохоор тусламжийг хязгаарлаж болохгүй гэж ерөнхий сайд тэмдэглэв. Юуны түрүүнд орон сууц шаардлагатай өрхийн асуудлыг шийдэж, тэдэнд үр хүүхдээ амрааж, боловсрол олгоход туслах хэрэгтэй. “Распадская” уурхайд ням гаригийн шөнө дэлбэрэлт болсон юм. Сүүлийн үеий мэдээгээр 47 хүн үрэгдэж, 43 хүн сураггүй болжээ.