Киргизд парламентын хэлбэрийн удирдлага шаардлагатай гэж тус бүгд найрамдах улсын түр засгийн газрын ерөнхий сайд Омербек Текебаев мэдэгдэв. Тус улс 17 жилийн тэртээ засаглалыг хуваах францын холимог загварыг баталсан. Харин анхны ерөнхийлөгч Аскар Акаевын санаачилгаар “хэт ерөнхийлөгчийн” бүгд найрамдах улс болон хувирсан юм. Курманбек Бакиев энэ уламжлалыг үргэлжлүүлж, улс оронд засаглалыг үе дамжуулан шилжүүлэх систем нэвтрүүлэх бодолтой байсан. Энэ хоёр ерөнхийлөгчийг хувьсгалаар засгийн эрхээс зайлуулсан юм. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар 6-р сарын 27-нд Киргизд бүх нийтийн санал хураалт явуулна.