Азербайжаны ерөнхийлөгч Ильхам Алиев батлан хамгаалах салбарт Орос улстай хамтын ажиллагаагаа хөгжүүлэхээр найдаж байгаагаа илэрхийлэв. Тэрээр Орос улсын Батлан хамгаалахын сайд Анатолий Сердюковтай мягмар гаригийн орой Бакуд уулзахдаа энэ тухай мэдэгдэв. Аугаа эх орны дайны ялалтын 65 жилийн ойн парад Москвад амжилттай болж өнгөрснийг Ильхам Алиев онцлон тэмдэглэсэн юм. Азербайжаны офицерууд парадад оролцсон нь хоёр орны “эв нэгдлийг бэлэгдэж байна” гэж тэрээр хэллээ.