Сибирийн “Распадская” уурхайд гарсан осол нүүрсний салбарт ер бусын тохиолдол юм. Оросын шинжлэх ухаан академийн Сибир дахь салбарын нүүрс болон нүүрс химийн хүрээлэнгийн захирал Вадим Потапов энэ тухай мэдэгдэв. Хэдэн арван мянган шоо метр метан гэнэт ялгарч эхэлсэн гэж тэр үзэж байна. “Энэ уурхай нэлээд гүнд нүүрс олборлодог тул хий гарсан нь байгалийн оньсого ” хэмээн Потапов хэллээ. “Распадская” Орос улсын шидэг технологитай уурхай юм. “Осол гарсанд би цочирдсон” гэж эрдэмтэн нэмж хэлэв.