Исландын галт уулнаас агаарт цацагдаж байгаа үнснээс үүл үүссэн тул өнөөдөр Европ даяар 500 орчим нислэг хойшиллоо. 20 мянга орчим нислэг хойшлогдсон гэж “Еврохяналт”агаарын навигацын аюулгүй байдлын асуудал эрхэлсэн европын агентлаг өнөөдөр уламжлав. Галт уулны тоосноос дахин үүл үүссэн тул Их Британи, Испани, Португаль, Австри улсад нислэг нэлээд цөөрсөн байна. Итали, Герман улс өнөөдөр агаарын орон зайгаа дахин нээжээ. Бараг 200 жил нам жим байсан галт уул өнгөрсөн сард идэвхжсэний улмаас европын нислэг хойшлогдож, эдийн засагт асар их хохирол учирсан юм.