“Бритиш Петролиум” компанийн инженерүүд Мексикийн тохойд асгарч байгаа нефтийг зогсоохын тулд шинэ бөмбөгөр бүрхүүл байгуулж байна. Үүнийг долоо хоногийн дундуур бэлэн болгоно гэж байгалийн гамшгийн хариуцлагыг үүрч байгаа компанийн төлөөлөгч хэлэв. Бүрхүүлд мөсөн тунадас, бохир үүссэнээс мэргэжилтнүүд үүнийг урьд зайлуулсан юм. Энэ үеэр нефтийн толбо тус бүс нутгийн экологийн тэнцвэрт байдлыг ноцтой сүйтгээд байна. Олон арал бохирдож, жигүүртэн, амьтан үхэж байна. Мексикийн тохойд 1,5 км гүнд нефть олборлож байсан цогцолборт 4-р сарын 20-нд осол гарч 11 хүн амь насаа алджээ.