Өнөөдөр Гаага хотноо хүүхдийн хөдөлмөрийн асуудлаарх дэлхийн бага хурал эхэлж байна. Бага хуралд 80 орны төлөөлөгчийг урьжээ. 2004-2008 онд дэлхийд хүүхдийн хөдөлмөрийн хандлагын талаарх Дэлхийн байгууллагын шинэ тайланг бага хуралд танилцуулна. Уулзалтын төгсгөлд 2016 онд хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах үйл ажиллагааны төлөвлөгөө буюу “газрын зургийг” батлахаар төлөвлөж байна. Тухайлбал хүүхдийг цэрэгт татах, бэлгийн боолчлолд ашиглах, мансууруулах бодисын худалдаа, бусад хэлбэрээр ашиглах явдал юм хэмээн ИТАР-ТАСС агентлаг уламжлав. Бага хурлын хоёр дахь өдөр Нидерландын хатан хаан Беатрикс очино.