Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Кемеров мужийн "Распадская" уурхайд хүмүүсийг аврахад боломжтой бүхнийг хийхийг шаардлаа. Тэрээр гол сайд, аврах ажилд оролцож байгаа хүмүүстэй дүрс бичлэгийн бага хурал хийх үеэр нөхцөл байдлыг "нэн хүнд" хэмээн нэрлэж, хэдий хэр хугацаа шаардлагатай байна төдий хугацаанд хүмүүсийг аварна гэв. Метан хоёр удаа дэлбэрэхэд 32 хүн үрэгдэж, 62 уурхайчныг эмнэлэгт хүргэсэн тухай Онц байдлын сайд Сергей Шойгу мэдэгдэв. Газар дор байгаа 59 хүний хувь заяа хэрхэсэн нь тодорхойгүй байна. Засгийн газрын нэгдүгээр орлогч дарга Виктор Зубковыг Кемеров муж явахыг ерөнхийлөгч үүрэг болгов. Амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд засгийн газраас 1 сая рублийн материалын тусламж олгоно. Эрүүл мэнд нь хүнд, мөн дунд зургийн хор хохирол амссан уурхайчдад мөн нөхөн төлбөр олгоно.