Кемеров мужийн Междуреченск хотын «Распадская» уурхайд гарсан ослоос болж 30 хүн амь насаа алдаад байна. Тэдний 17 нь уулын аврагчид байна. Уурхайд 60 гаруй хүн түгжигдээд байгаагаас 20-иод нь аврагчид юм. Осолын уршгийг арилгахын тулд 560 хүн, 125 нэгж техник оролцож байна. Дараалсан хоёр дэлбэрэлтийн уршгийг мэргэжилтнүүд сүйрлийн уршигтай гэж мэргэжилтнүүд үзэж байна. Цаг минут өнгөрөх тусам хэлмэгдэгсдийн тоо нэмэгдсээр байна. Цаг хугацаа маш бага байна. Яг дэлбэрэлт болох үед уурхайд 359 хүн байжээ. Тэднээс 295 нь гарч амжсан байна. Үүний дараа уулын аврах 9 хэсэг уурхайд орсон ба яг энэ үед түрүүчийнхээс илүү хүчтэй 2 дахь дэлбэрэлт болсон байна. Нүдээр харсан хүмүүсийн ярьснаар уурхайн бүх цооногоос гал гарсан байна. «Распадская» уурхайд 2 дэлбэрэлт 5-р сарын 9-ны шөнө болжээ. Энэ өдрийн орой Кузбассд, Оросын ОБЯ-ны сайд Сергей Шойгу яаралтай очжээ. Сураггүй алга болсон гэж үзэж байгаа хүмүүсийг аврах боломж байна гэж онц байдлын байгууллагын тэргүүн үзэж байна. Харамсалтай нь амь үрэгдэгсдийн тоо одоо нэмэгдсээр байна. Бас өөр нэг асуудал байна гэж ОБЯ-ны сайд сэтгүүлчдэд мэдэгдлээ: Уурхайн нутаг дэвсгэрт байгаа байшингуудын тэсвэрлэх байдал ямар байгааг сайн мэдэхгүй байна. Эхлээд ямар байшингуудыг зайлуулах вэ? ямарыг нь үлдээх вэ? гэдгийг шийдэх хэрэгтэй байна. Кемеров мужийн захирагчийн шийдвэрээр 4 жилийн өмнө тэсвэртэй байдлыг шалгах цогцолборыг худалдаж авсан юм. Осол болсон газар, энэ лабораторын мэргэжилтнүүд ирлээ. Одоо дэлбэрэлт болсны дараахи байшингуудын тэсвэртэй байдлыг нь тодорхойлно гэж тэр хэллээ Одоогий байдлаар уурхайн цахилгаан хангамж, агааржуулах системийг сэргээгээд байна. Цаг хугацаа маш бага байна яагаад гэвэл одоо усны аюул хүмүүст тулгараад байна. Газар дорхи 2 хэсэгт түгжигдээд байгаа хүмүүсийг аврахад 48 цаг л үлдээд байна гэж Шойгу үзэж байна. Метаны түвшин өндөр байгаа ч гэсэн аврагчид хайгуулын ажлаа үргэлжлүүлж байна. «Распадская» бол Орос улсын томоохон уурхайн нэг юм. Тус уурхайн нүхний урт нь 370 км юм. Нүүрсний уурхайн доторхи нүүрсний үенүүд нь өөрсдөө шатахад бэлэн байдаг ба нүүрсний тоос нь хэзээч дэлбэрч болох юм. 2007 оны 3-р сарын 19-нд кузбассын «Ульяновская» уурхайд метан дэлбэрснээс болж 110 хүн амь насаа алдсан билээ. Метаны түвшин нэмэгдэх үед бүх системээ автоматаар зогсоосон гадаадын тоног төхөөрөмж осолын шалтгаан болсон гэж тогтоогоод байна. «Распадская» уурхайд болсон осол Междуреченск хотынхны нийтийн эмгэнэл боллоо. Энэ хотын бүх иргэдийн амьдрал хүссэн хүсээгүй нүүрсний уурхайтай холбоотой юм. Ням гаригт болсон ослоос болж, энэ хотод ялалтын 65 жилийн ойд зориулсан салютыг өөрчилж, бүх зугаа цэнгээний үйл ажиллагааг хориглосон байна.