Орос улс агуу их ялалтын 65 жилийн ойг тэмдэглэлээ. Зөвхөн Москвад гэхэд 4сая хүн баярын ажиллаганд оролцлоо. Энэ баяр үнэхээр бүх ард түмний баяр бөгөөд тэр эмгэнэлт үеийн гунигт дурсамжийг 60 жилд ч оросуудын ой тойноос арчиж чадаагүй билээ. Уламжлал ёсоор 5-р сарын эхээр шинжээчид Эх орны их дайн Орос орны хувьд ямар уршигтай байсан, оросууд ямар сургамж авсан бэ? гэсэн асуулттай санал асуулга явуулдаг юм. Энэ асуултууд бол зөвхөн түүхэн ач холбогдолтой бус, одоо ч гэсэн мөн чанраа алдаагүй байна. Дайны хор уршиг, сургамж, үнэ цэнэ одоо ч гэсэн Орос улсад мэдрэгдсээр байна. Өнөөдрийн Орос улс болон тэр үеийн улс оронд учирсан хамгийн гол үнэтэй хохирол бол хүний хохирол гэж түүхч, зохиолч Борис Соколов үзэж байна: Орос улсын хувьд дайны хамгийн гунигтай үр дагавар бол хүний нөөцийн асуудал. Яагаад гэвэл энэ дайны төлөө бид аймшигтай үнэ төлсөн билээ. Энэ нь хүний цөөрөлтийн сүйрэл юм. Үүнийг бид одоо болтол амссаар байна. Төрөлт багассан нь олон учир шалтгаантай. Үүний нэг нь бүхэл бүтэн нэг үеийнхнийг устгасан явдал юм. Манай оронд хүн цөөрөлтийн цуурай одоо болтол сонсогдсоор байна гэж тэр хэллээ. ЗХУ-ын дайнд алдсан хүний тоо улс төрийн учир шалтгаанаас болж байнга өөрчлөгдөж ирсэн гэхдээ зөвхөн ихсэх талруугаа. Сталины үед 14сая, Хрушев, Брежневийн үед 20 сая, Горбачевын үед 27 сая гэж мэдэгдэж байлаа. Харин ялалтын 65 жилийн ойн өмнө ШУА-ийн эрдэмтэд, цэргийн шинжээчдийн ажлын үр дүнд тодотгосон тоо баримтыг хэвлүүллээ. Сүүлчийн тоо баримт 26.6 сая хүн гэж гарчээ Байдлаас харахад энэ тоог бас л тодотгогдох байх. Ерөнхийлөгч Д.Медведев 5-р сарын 9-ны өмнө өгсөн ярилцлагадаа, «нөхцөл байдлыг хөнгөвчлөх» биш «эцсий нь хүртэл» явах хэрэгтэй гэж хэлжээ. Эцсийн дүн ямар байхаас үл шалтгаалан нэг зүйл л тодорхой! ЗХУ-ын ард түмэнд ялалт үнэхээр хэмжээлэшгүй их үнэ цэнээр олдсон. Үр дагвар нь өнөөдрийг хүртэл мэдрэгдсээр байна гэж ОУХИС-ийн профессор Михаил Мягков үзэж байна: Манай орон 20 жил тутамд, дайнаас эргэж ирээгүй дайчдын, эхлээд хүүд нь, дараа нь ач, зээ нар нь мэндлэхэд «хүний цөөрөлтийн нүхийг» мэдэрдэг. Үүнээс гадна манай орон агуу их эх орны дайны үед үндэсний баялагынхаа 30%-ийг алдсан билээ. Тэгэхэд АНУ үндэсний баялагынхаа 0.1%-ийг, Их Британ 1.5%-ийг алдсан байх жишээтэй гэлээ. Оросын 1700 хот, газрын хөрснөөс арчигдаж, 70 мянган тосгон үнсэн товрог болсон байна. Манай улсад дайнд өртөөгүй нэг ч гэр бүл байхгүй. Ийм учраас л Агуу их эх орны дайн өнөөдөр оросуудын хувьд зөвхөн нэр төдий зүйл бишээ! Энэ дайн үнэхээр Эх орны дайн байсан яагаад гэвэл хүн бүр газар нутгийнхаа төлөө, үндэстэн амь үлдэхийн төлөө, бүхэл бүтэн ард түмэн эсэн мэнд үлдэхийн төлөө булаан эзлэгчдийн эсрэг тэмцэж байсан юм. Энэ бол эв нэгдлийн хүчээр олж авсан ялалт юм. Хэрвээ тэр үед ЗХУ, түүнд нэгдсэн ард тумнүүд эвлэлдэн нэгдээгүй бол Ялалт байгуулж чадахгүй байсан. Энэ дурсамж, өнөөдөр зөвлөлтөөс хойшх үеийн орон зайд үүссэн шинэ тусгаар улсуудыг эвлэлдэн нэгтгэхэд туслаж байна.