Нацист германы эсрэг дайнд амь үрэгдсэн зөвлөлтийн дайчдад зориулсан цогцолборыг барьж эхлэнэ гэж ням гаригт Израиль улсын ерөнхий сайд Биньямин Нетаньяху зарлалаа. Израиль улс даяар, Эх орны их дайнд амь үрэгдсэн зөвлөлтийн дайчдад зориулсан хөшөө дурсгал олон бий гэхдээ Нетаниид барих ялалтын 65 жилийн ойд зориулсан цогцолбор «үндэсний» гэсэн статустай байна гэж ерөнхий сайд хэллээ. Тэрээр Сайд нарын танхимын хуралдаан дээр үг хэлэхдээ, одоо Израиль улсад амьдарч байгаа 10 мянган эх орны их дайны ахмад дайчдад, ялалтын 65 жилийн ойн баярын мэнд хүргэлээ. Та бүхэн амь нас, эрүүл мэндээ золиосолсны төлөө бид тэргүүн гудайн мэхийн ёслож байна. Та бүхэн энэ дайнд, хүн төрлөхтнийг тэр тусмаа үлдсэн еврейчүүдийг аварсан гэдэг нь хөдлөшгүй үнэн билээ гэ Нетаньяху хэллээ. Москвад болсон ялалтын баярын ажиллагаанд Израилийн ерөнхийлөгч Шимон Перес оролцлоо. Израиль улсад энэ баярыг гудамж талбайд өргөн тэмдэглэлээ. Үүнээс хамгийн том баяр уламжлал ёсоор Иерусалимд болсон байна.