Британын нийслэлийн алдартай концертын заал, Хатан хааны Альберт-холлд өнөөдөр болох агуу ялалтын 65 жилийн ойд зориулсан оросын эстрадын ододын концертонд оролцогчид, 1945 оны ялалтын уур амьсгалыг бий болгох ёстой. Концертод уригдсан британы, дэлхийн 2-р дайны ахмад дайчид болон ОУ, АНУ-ын ахмадуудын өмнө Александровын нэрэмжит Оросын армийн дуу, бүжгийн академик чуулга тоглох болно. Оросын жүжигчид тус чуулгын алтан сангаас «Ариун дайн», «Ялалтын өдөр» зэрэг дуунууд болон алдартай «Казакын кавалерчууд» бүжгээ бүжиглэх юм байна. Мөн александровчуудтай хамт ЗХУ-ын ардын жүжигчин Иосиф Кобзон, дуучин Надежда Бабкина, «Кватро» хамтлаг дуулна.