Орос улсын ачааны «Прогресс» хөлөг, өнөөдөр москвагийн цагаар 15.13 минутад ОУСС-аас салж чөлөөт нислэгт орно. Ачааны хөлөг сансарын энэ цогцолборын бүрэлдхүүнд 3 сар гаруй байсан юм. Эхлээд ачааны хөлгийг Номхон далайд живүүлэхээр төлөвлөж байсан боловч дараа нь түүнийг станцаас аюулгүй зайд байлгаж сарын турш гео физикийн туршилт хийхээр шийдсэн байна. «Прогресс» хөлгийн автомат нислэгт зориулж бага зэрэг тулш үлдээсэн байна. Ачааны хөлгүүдийг урьд нь олон удаа сансарын лабротарийн хувьд ашиглаж байсан билээ. Ийм практикийг цаашд ч хэрэглэх болно.