Хүүхдийн хөдөлмөрийн асуудлаархи дэлхийн бага хурал өнөөдөр Гаага хотод нээгдэж байна. 80 орны төлөөлөгчид уригдсан байна. 2004-2008 онуудын хооронд дэлхийд хүүхдийн хөдөлмөрийн талаархи нөхцөл байдлын явцийг харуулсан дэлхийн хөдөлмөрийн байгууллагын шинэ тайланг бага хурал дээр хэлэлцэнэ. Бага хурлын дүнгээр, 2016 он хүртлэх хүүхдийн хөдөлмөрийн хамгийн муу хэлбэрийг устгахад зориулсан үйл ажиллагааны төлөвлөгөө «замын зургыг» гаргахаар төлөвлөж байна. Энэ муу хэлбэрт, хүүхдийг цэрэгт хуурч элсүүлэх, сексийн бизнест татан оруулах, мансууруулах бодисын наймаанд ажиллуулах болон бусад байдлаар хөдөлмөрийг нь мөлжих зэрэг орж байна гэж ИТАР-ТАСС мэдээллээ. Бага хурлын 2 дахь өдөр Нидерландын хатан хаан Беатрикс хүрэлцэн ирэх ёстой.