ОУВС-гийн хөрөнгийг оролцуулаад ЕХ-ны тогтворжуулах сангийн хэмжээ 720 тэрбум евро болоод байна гэж ЕХ-г даргалаж байгаа Испан улсын санхүү, эдийн засгийн сайд Елена Сальгадо, ЕХ-ны зөвлөлийн сангийн яамны сайд нарын хэмжээнд Брюссельд болсон хуралдааны дүнгээр хийсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ. Энэ санд, Евро комиссийн зээлийн хэлбэрээр 60 тэрбум, ЕХ-ны орнуудын батлан даалтын 440 тэрбум, ОУВС-гийн хөрөнгө 220 тэрбум евро тус тус орсон байна. Еврогийн бүсийн орнуудын төсвийн зарлагыг хязгаарлахад авах арга хэмжээнд ЕХ-ны тогтворжуулах санг зориулна.