Обамагийн засаглалын үед НҮБ-ийн хүрээн дэх ОУ, АНУ-ын харилцан хамтын ажиллагаанд «маш бодит дэвшил гарсан» гэж тус байгуулагад суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгч Виталий Чуркин үзэж байна. Америкийн одоогийн засаг захиргаа, Бушийн засаглалын үед байсан Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагыг үл тоох байдал гаргах үзэл сурталын бэртэгчин байдлаас ангижирч чадлаа гэж дипломатч хэлснийг ИТАР-ТАСС иш татан уламжиллаа. Саяхан болсон ЕА-н чуулган дээр АНУ, Орос улсын хувьд маш чухал 2 тогтоолыг дэмжснийг Чуркин санууллаа. Нэг дэх нь сансарын уудмыг цэрэгжүүлэхгүй байхтай тэмцэх эх бичигтэй холбоотой сансарын уудам дах итгэлцлийг бэхжүүлэх арга хэмжээний талаар, хоёр дахь нь мэдээлэлийн аюулгүй байдалтай холбоотой эдгээр асуудлууд юм гэж дипломатч хэллээ.