Агуу их эх орны дайн оросуудын жинхэнэ үндэсний зан чанарыг гаргаж ирсэн, Ялалтын 65 жилийн ойн баяр, агуу их үр дүнд хүрэхэд ард түмнийг улам нягтрууллаа гэж Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев хэллээ. Энэ дайнд, Эх орноо хамгаалж бараг 27 сая хүн амь насаа алдсан гэдгийг ерөнхийлөгч санууллаа. Тэдний энэ амь насаа золиослол дэмий зүйл байгаагүй! Амь насаа хайрлалгүйгээр эх орноо хамгаалсных нь төлөө ахмад дайчдад тэрээр дахин талархал илэрхийллээ.