Орос улсад ялалтын 65 жилийн ойд зориулсан баярын ажиллагаа, нийт ард тумний зугаа цэнгээнд сая, сая хүн оролцлоо. Олонхи хүмүүс Агуу их эх орны дайнд амь үрэгдсэн дайчдад зориулан босгосон дурсгалын цогцолбор байдаг москвагийн Хүндэтгэлийн ууланд очсон байна. Дайчин алдарын хотуудад баярын салют буудсан бөгөөд энэ нь урьд урьдынхаас удаан үргэлжилжээ. Өчигдөр москвагийн цагаар өглөөний 10 цагт улс орон даяар цэргийн парад нэгэн зэрэг эхэлсэн билээ. Баярын гол үйл явдал Москвагийн Улаан талбайд боллоо. Энэ удаад оросын цэргийн албан хаагчдын хамт анх удаа гитлерийн эсрэг эвслийн улсууд болон ТУХН-ийн орнуудын цэрэг дайчид жагслаа. Ялалтын парадыг дэлхийн 20 гаруй орны төрийн тэргүүнүүд болон Германы канцлер Ангела Меркель үзлээ.