Сибирийн Кемерово мужийн «Распадская» уурхайд гарсан ослоос болж 30 хүн амь насаа алджээ. Эрэл хайгуулын ажлыг удирдаж байгаа Орос улсын ОБЯ-ны сайд Сергей Шойгу энэ тухай мэдэгдлээ. Уурхайн хоёр хэсэгт тулгуурын систем нь эвдэрсэн явдал ажилд их саад болж байна гэж сайд нэмж хэллээ. ОБЯ-ны мэдээлснээр нуралтан дор 60 хүн үлдсэн бөгөөд тэдний хувь заяа тодорхойгүй байна. «Распадская» уурхайд хийж байсан аврах ажил, дахин дэлбэрэлт болох аюултай тулгарсан учир түр зогсоод өчигдөр орой сэргэсэн байна. Аврагчид амь өрсөн уурхайн гүнд бууж амьд үлдсэн хүмүүсийг олно гэж найдаж байлаа. Орос улсын томд орох энэ уурхайд 8,9-ны өдрүүдэд хоёр дэлбэрэлт болсон билээ. 59 хүн шархадсан бөгөөд тэдний 57 нь эмнэлэгт хэвтэж байна. Нилээд хүнд шархадсан 6 хүнийг Москвад эрчимт эмчилгээнд явуулна.