Дэлхийн 2-р дайны үр дүн бол «нацистуудад өгсөн нойрсуулах эм» ба аюулгүй байдлын олон улсын бүтэц байгуулах угтвар нөхцөл болсон. Фашизмыг дэлхийн 2-р дайнд ялсан ялалтын 65 жилийн ойд зориулж Кремльд хийсэн хүндэтгэлийн хүлээн авалтан дээр ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев хэллээ. Орос улсын төрийн тэргүүн, хүлээн авалтанд хүрэлцэн ирсэн бүх хүнд агуу их, ариун ялалтын өдрийн баярын мэнд хүргэлээ. Яг одоогоос 65 жилийн тэртээ 20-р зууны хамгийн их цус асгаруулсан дайныг шудрагаар, ялгуусан ялалтаар дуусгасан билээ. Эх орондоо фашистуудыг бут цохьж, Европы нард түмэнд эрх чөлөөг олгож, бүхэнд хэдэн арван жилийн энх тайвныг тогтоож өгсөн тэр бүхнийг дурсан санах гэж өнөөдөр бид энд дахин цугларсан билээ. Тэдний үхэшгүй мөнхийн гавьяаг бид хэзээч мартахгүй мөн хүн төрлөхтөнд авчирсан дайны тэр сургамжийг бас мартахгүй гэж Д.Медведев хэлээд, Агуу их ялалт энх тайвныг хайрлах ёстойг сануулж байна. Дайн, дэлхийд ганцаараа ноёрхох гэсэн санаа ямар хортой, тусгаар улс, эрх чөлөөт ард түмнийг хүчирхийлэн дарах гэсэн оролдлого ямар аюултайг харуулсан билээ. Орчин үеийнхэний үүрэг бол ийм дайныг дахин давтуулахгүй, дэлхийг хамарсан мөргөлдөөнийг үүсгэхгүй, улс хоорондын харилцаанд сайн хөршийн харьцаа, хамтын ажиллагаа, бие биенээ хүндэтгэх ёс ноёлож байх ёстой уур амьсгалыг бий болгоход оршино. Хэрвээ манай дэлхий дээр дайсагнасан хүмүүс байхгүй болбол дайн үүсэхгүй гэлээ. ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев цааш нь хэлсэн үгэндээ, бидэнд амьдрал, эрх чөлөө, энх тайвныг бэлэглэсэн агуу их эх орны дайны ахмад дайчдад чин сэтгэлийн талархал илэрхийллээ. Ялалтын энэ гэгээн өдрийг хүртэл амьдарч чадаагүй, тулалдааны талбарт амь үрэгдэгсдийн гэгээн дурсгалыг Орос улс болон дэлхийн бусад орнуудад гүнээ хүндэтгэдэг гэдгийг мартаж болохгүй гэж тэр хэллээ. Өнөөдрийн ялалтын маршад Орос улсын цэргүүд, ТУХН-ийн орнууд, гитлерийн эсрэг эвслийн улсуудын цэргийнхэн хамтдаа жагссан нь бидний хамтын ажиллагааг харуулж байна. Орчин үеийн дэлхийн хөгжилд нийт хүн төрөлхтөний, хүмүүнлэгийн унэ цэнэтэй зүйлс маш чухал гэдгийг харуулж байна. Эдгээр зүйлс бидний нэгэн адил хэлмэгдсэн бөгөөд үүнийг хадаглахын тулд бид бүхнийг хийх ёстой. 1945 оны ялалт бол бидний нийтийн ялалт билээ. Бид бүхэнд эрх чөлөөт эх орон, амьдрал, энх тайвныг бидэнд бэлэглэж, дэлхий дээр хүнд зориулсан хамгийн сайхан зүйлийг хийсэн Агуу их эх орны ахмад дайчдад, Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев дахин чин сэтгэлийн талархал илэрхийллээ.