ХАБГБ ОХУ, АНУ-ын зэвсэг хураах хүчин чармайлтад нэгдэж, зэвсэг хураах үйл явцад дорвитой хувь нэмэр оруулахыг «цөмийн клубынхэнд» уриаллаа. Албан бус уулзалт хийх үеэр гаргасан ХАБГБ-ийн гишүүн орнуудын хамтарсан мэдэгдэлд ийнхүү өгүүлжээ. ОХУ, АНУ-ын СДЗ-ийг хорогдуулах тухай гэрээнд гарын үсэг зурсан явдалд албан бус дээд хэмжээний уулзалтанд оролцогчид баяртай байна.