Дэлхийг хамарсан эдийн засгийн хямралын үр дагварыг арилгахтай тэмцэхэд ТУХН-ийн орон зай маш тохиромжтой гэж Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев мэдэгдлээ. Өндөр технологийн хүрээн дэх хамтын үйл ажиллагаа, шинжлэх ухааны харилцан хамтын ажиллагаа энэ жилийн хувьд урьтал болгох зүйл байлаа. Бид бүхний өмнө эдийн засгаа шинэчлэх асуудал хурцаар тавигдаж байна гэж албан бус дээд хэмжээний уулзалт дээр тэр хэллээ. Хүмүүнлэгийн салбар дахь хамтын ажиллагааг мартаж болохгүй гэж Орос улсын ерөнхийлөгч хэлээд, энэ намар Москвад уран бүтээлчдийн болон шинжлэх ухааны ажилчдын 5 дах уулзалт болно гэдгийг санууллаа. Фашизмыг ялсны 65 жилийн ойг хамтдаа тэмдэглэхээр хүрэлцэн ирсэн ХН-ийн орнуудын төлөөлөгчидөд Д.Медведев талархал илэрхийллээ. «Нийтийн ялалтад шийдвэрлэх хувь нэмэр оруулаж, хамтдаа тэмцэж явсан өвөг дээдсүүдийнхээ» гэгээн дурсгалыг хүндэтгэх сайхан боломж энэ юм гэж тэр хэллээ.