ТУХН-ийн орнуудын төрийн тэргүүнүүд, бүх ахмад дайчдад болон ар талын ахмадуудад дэлхийн 2-р дайны Агуу их ялалтын 65 жилийн ойн баярын мэнд хүргэлээ. «Энэ дайн хүн төрлөхтний түүхэнд, хамгийн их цус урсгасан, аймшигтай дайн гэдгээрээ сэтгэлд үлдэнэ. Манай орнуудын ард түмэн хамгийн их хохирол амссан юм. Тэд фронт дээр болон ар талд хэмжээлэшгүй их үнэ цэнээр дайсныг дарсан бөгөөд сая сая хүнийг чөлөөлсөн билээ» гэж тэдний мэндчилгээнд өгүүлжээ. Тус улсуудын төрийн тэргүүнүүд дайнд амь үрэгдсэн хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэж, амьд сэрүүн байгаа байгаа ахмад дайчдын болон ар талын ахмадуудын нийгэм эдийн засгийн эрхий нь хамгаалах бүх талын ажлаа үргэлжлүүлэх болно гэж тэмдэглэжээ.