Дэлхийн 2-р дайны ялалтын 65 жилийн ойн баярт оролцохоор ХБНГУ-ын канцлер Ангела Меркель Москвад хүрэлцэн ирлээ. Москвад болж байгаа Ялалтын баярт урьсан явдалд маш баяртай байна гэж тэрээр ИТАР-ТАСС-д ярилцлага өгөхдөө мэдэгдлээ. «Энэ нь бид түүхээс сургамж авч өнөөдөр энх тайван, найрамдлаар зэрэгцэн оршиж байгааг харуулж чадаж байна гэж Меркель онцлон тэмдэглэлээ. «ЗХУ, бусад холбоотнуудынхаа хамт Герман улсыг чөлөөлсөн, бид энэ чөлөөлөлтийг болон холбоотнуудаас хэнийг ч мартаагүй гэж» Меркель мэдэгдлээ.