Оросууд болон америкчуудыг оролцуулаад дэлхийн олон орны ард түмнүүдийн амь насыг бүрэлгэсэн, дэлхийн 2-р дайнд ялалт байгуулсан явдал асар том амжилт юм гэж АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама нэрлэлээ. «Дэлхийн 2-р дайнд фашизмыг бут ниргэж хүн төрлөхтний түүхэнд болсон энэ чухал үйл явдлыг тэмдэглэх баяр ёслолыг өөрийн улс орон ОХУ-д 5-р сарын 9-нд тэмдэглэж байна» гэж АНУ-ын ерөнхийлөгчийн мэдэгдэлд өгүүлжээ. «Хүн төрлөхтний эрхэм дээд зүйл болон бидний нийтлэг аюулгүй байдлыг хамгаалахын төлөө тэр хэцүү цаг үед эвлэлдэн нэгдэж чадсан тэр улсуудын цэрэг дайчдын оролцоотойгоор Улаан талбайд амь үрэгдсэн дайчдад хүндэтгэл үзүүлэх болно» гэж Обама тэмдэглэлээ. Цагаан ордны тэргүүний тэмдэглэснээр, ерөнхийлөгч Д.Медведев энэ агуу ойг зохион байгуулснаараа «жирийн бус тэргүүн гэдгээ харуулж чадлаа»