Хамгийн гол баяр-Ялалтын баярыг Орос улсын ард түмнүүд өнөөдөр тэмдэглэж байна. Одоогоос яг 65 жилийн тэртээ, хүн төрлөхтөн, барууны улсуудын дэмжлэгтэйгээр, зөвлөлтийн дайчдын дайчин зоригоор гитлерийн Германыг бут цохьсон билээ. Батлан хамгаалах яамны мэдээгээр ЗХУ 26.6 сая хүний алдсан бөгөөд тэдний гуравны хоёр нь энгийн иргэд байсан билээ. Энэ тоо бол, нацистын Германы хамсаатанууд болон нацизмын эсрэг тэмцэж байсан бүх улсуудын, дэлхийн 2-р дайнд амиа алдсан нийт хүний тэн хагасаас илүү нь юм. Бүх ард түмний баяр ёслолын гол төв бол Орос улсын нийслэл Москва хот юм. Орос улсын нийслэлийн алдарт Улаан талбайд, агуу ялалтын 65 жилийн ойд зориулсан баярын парад эхлээд байна. Энэ парадыг бөмбөрчдийн салаа болон Орос улсын болон Ялалтын тугыг өргөн явагч тугчдын бүлэг эхэлүүллээ. Дэлхийн 2-р дайны үеийн дайчдын хувцас өмссөн цэргиййн албан хаагчид чулуун дэвсгэр дээгүүр алхаж явна. Энэ парадад анх удаа АНУ, Их Британ, Франц зэрэг гитлерийн эсрэг эвслийн орнуудын мөн Польш, ТУХН-ийн улсуудын цэргийнхэн оролцож байна. Парадын түүхэн хэсгийн механикжсэн цувааг өнгөрсөн дайны алдарт Т-34 танк нээлээ. Дараа нь чулуун дэвсгэр дээгүүр орчин үеийн цэргийн техникийн цуваа өнгөрлөө. Анх удаагаа «Тополь-М» шинэхэн пуужинт цогцолборын буудагч суурийг үзүүллээ. Парадыг агаарын цэргийн шоугоор өндөрлөж байна. Улаан талбайн хүндэт индэр дээр Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев болон дэлхийн 20 гаруй улсын төрийн тэргүүнүүд байна. Энэ парад цэргийн яруу алдарт Орос улсын бүх хотуудад зэрэг явагдаж байна.