Аугаа эх орны дайны жилүүдэд эх орноо хамгаалагчид “Харанхуй шөнө”, “Цэнхэр алчуур” дууг их дуулдаг байлаа. Монголын “Оросын сан” төрийн бус байгууллагын эрхэлэн гаргадаг “Умард хөрш” сэтгүүлийн 5 дахь дугаараас ардын жинхэнэ дуу хэрхэн үүссэн талаар сонирхоорой. Энэ дугаарын гол сэдэв Аугаа эх орны дайны тухай байна. Сэтгүүлийн эрхлэгч Цацрал ярьж байна:  "Юуны түрүүнд уншигчид сүүлийн үед монгол-оросын харилцаанд болсон үйл явдлын талаарх материал уншина. Улаанбаатар хотод орос, монголын ахмад дайчдыг “1941-1945 оны Аугаа эх орны дайны Ялалтын 65 жилийн” ойн медалиар шагнасан. ОХУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд В.Самойленко Монгол улсад оршин суугаа дэлхийн хоёрдугаар дайнд оролцсон, мөн ар талд зүтгэж байсан 17 ахмад дайчинд энэ медалийг гардуулав. Тоймч Шагдарын нийтлэлээс уншигчид ямар үнэ цэнээр дэлхийн хоёрдугаар дайнд  ялсныг мэдэж авна. “Хувьсгалт Монгол” танкны цувааны командлагч И.И.Гусаковын онц сонирхолтой ярилцлага мөн сэтгүүлд орсон байгаа. Танкны цуваа Москва орчмын Наро-Фоминск өртөөнөөс Берлин хүртэл байлдааны алдар цуут замыг туулсан юм. Ялалтыг ойртуулахын тулд адуу мал, хувийн хөрөнгөө хандивлах зэргээр монголын ард түмэн Зөвлөлтийн Армид тусалж байсан тухай сонирхолтой нийтлэл байна. Дэлхийн хоёрдугаар дайнд оролцож явсан, өдгөө 89 настай Цэгмидийн дурсамжийг зайлшгүй уншихыг зөвлөж байна. Цэгмид 19 настайдаа Өмнөговь аймгийг төлөөлөн “Хувьсгалт Монгол” танкны цувааг гардуулах ёслолд оролцжээ. Аугаа эх орны дайны тухай ийм олон нийтлэл орсон. Сэтгүүл уншигчиддаа Оросын хотуудыг үргэлжлүүлэн танилцуулна. Сэтгүүлийн энэ удаагийн дугаарт Буриадын Хяхт дүүргийн засаг захиргааны төв хилийн Хяхт хотын тухай, мөн Гусь-Хрустальный хотын тухай өгүүлнэ. Сэтгүүлийн энэ дугаар театрын тухай үгийн цуглуулгыг нийтэлсэн “Оросоор ярьцагаая” уламжлалт хуудсаар өндөрлөж байна. Бид түүнчлэн саяхан хорвоогоос хальсан ахмад ажилтан П.Шагдарын тухай өгүүлнэ". “Умард хөрш” сэтгүүлийн 5 дахь дугаар таны амралт чөлөөт цагийг улам аятай болгоно гэж найдаж байна. Эрхэм сонсогчид оо, бид та бүхэнд “Умард хөрш” сэтгүүлийн 5 дахь дугаарт нийтэлсэн материалыг танилцууллаа. Сэтгүүлийн энэ дугаар хэвлэлтээс гарч, борлогдож байна. Сэтгүүлээ уншаарай.
<сонсох>
Орчуулсан Г.Нарангарав