Аугаа эх орны дайн оросын ард түмний хувьд хэзээ ч ил захидалд тэмдэглэсэн эсвэл кино зохиолд тулаанаар үзүүлсэн хийсвэр түүхт өдөр байхгүй. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев өнөөдөр Интернетэд тавьсан дүрс бичлэгийн блогтоо энэ тухай мэдэгдэв. 1941 оны намар хүнд тулаан бараг сар үргэлжилсэн “Байлдааны алдар цуут хот” Волоколамскт орос улсын удирдагч дүрс бичлэгээр ийнхүү мэдэгдлээ. Их хохирол амсаж, гитлерчүүд Москвад халдахыг зогсоосон генерал Панфиловын буудлагын дивиз энд дайтсан юм. Тэр тулаанд амь үрэгдсэн цэрэг бүрийн нэрийг мэдэж байхаас гадна дэлхийн бүх улс орны адилаар цэргийн зохих хүндэтгэлээр оршуулах  уламжлалын дагуу тэр дайны баатаруудын өмнө хүлээсэн онцгой үүргийг энэ ялалт бидэнд сануулж байна гэдэгт Д.Медведев итгэлтэй байна. Эргэн тойрны бүх зүйлс, бидний бахдан бахархаж байгаа бүхэн, бидэнд байгаа, үнэ цэнэтэй бүхэн, дайны дараах үеийн амьдралыг бидний өвөг дээдэс дайсантай нэн ширүүн тулалдасны дүнд хадгалж үлдсэн юм. Аугаа Эх орны дайны үр дүн бид өөрсдөө, бидний ирээдүй, манай үр хүүхдийн ирээдүй хэмээн ерөнхийлөгч мэдэгдэв. Тиймээс тэр дайнд үрэгдсэн хүмүүсийн гэгээн дурсгалыг санаж, өдгөө сэрүүн тунгалаг ахмад дайчдыг хүндэтгэх нь нэн чухал гэдэгт Д.Медведев итгэлтэй байна. Орос улсын удирдагч өөрийн  сайтын бяцхан хэрэглэгчиддээ саяхан энэ тухай хэлсэн билээ. Өсч өндийж байгаа үе дэлхийн хоёрдугаар дайны бүх үнэн мөнийг мэдээд зогсохгүй фашизм, милитаризмыг ялсан тэр хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх учиртай. Энэ удаа онц өргөн хүрээтэй болох Ялалтын парад манай эх орныг чөлөөлөгчдийн гавьяаг хүндэтгэж байгаа хэрэг хэмээн Орос улсын ерөнхийлөгч хэллээ. Жил бүр бид Ялалтын баяраа Улаан талбайд парадаар тэмдэглэдэг. Энэ манай уламжлал. Энэ жил парад онцгой найруулгаар манай асар уудам орны бүх субъектад нэгэн зэрэг болно. Улаан талбайд ялагчдын хойч үетэй хамт анх удаа манай холбоотон, бидэнтэй хамт дайсныг даралцсан улс болон манай ойрын садан ТУХН-ийн орнуудын цэрэг офицер жагсаалаар явж өнгөрнө. Энэ парад манай Ялалтын бэлэг тэмдэг, бид хэзээ ч мартахгүй чөлөөлөгчдийн баатарлаг гавьяаг хүндэтгэж байгаа хэрэг гэж би бодож байна хэмээн ерөнхийлөгч мэдэгдэв. Өөр нэг ер бусын парад олзны өнгөт хальсан дээр буулгасан 1945 оны Ялалтын ер бусын парадыг энэ өдрүүдэд Интернетээс үзэх боломжтой. Тогтмол хэвлэл болон архивын ховор баримт бичгийг тоот хэлбэрээр тавьсан “1941-1945 оны Ялалтын товчоо” вэб хуудас 5-р сарын 6-аас ажиллаж эхэлжээ. Энэ эх үүсвэр хойч үед дайны талаарх бодит мэдээллийг хүргэнэ гэдэгт Д.Медведев итгэлтэй байна.
Орчуулсан Г.Нарангарав