Пакистан ойрын тусгалын цөмийн цэнэгт хошуу тээх чадалтай хоёр пуужин туршлаа. “Газнави” болон “Шахин-1” 300-650 км радиуст баллистик пуужинг амжилттай туршлаа. Ерөнхий сайд Юусуф Раз Гилани, армийн удирдлагууд туршилтыг сонирхосон тухай командлалын мэдэгдэлд дурджээ. Пакистан, хөрш Энэтхэг улс хэдэн арван цөмийн цэнэгт хошуутай юм. Үүнийг анх 1998 онд туршсан байна.