Орос улс нарыг ажиглах бүлэг хиймэл дагуулыг сансарт байрлуулна. Урьд дан ганц аппарат хөөргөж байсан ч, эрдэмтэд байнга ажилладаг бүлэг хиймэл дагуул байсан дээр гэж дүгнэжээ. “Нарны эргүүл” нэртэй төслийн хүрээнд том биш гурван хиймэл дагуул хөөргөнө. Тэд нарыг байнга ажиглана. Хэрэв Оросын шинжлэх ухааны академи төсөл ирээдүйтэй хэмээн эцэслэн шийдвэл Роскосмос компани төслийг шууд хэрэгжүүлнэ.