Хятадын төв болон зүүн хэсэгт хар шуурганаар дор хаяж 65 хүн үрэгджээ. Энэ үеэр 10 мянга орчим байшин нурсан байна. Чунцинь, Хунань муж хамгийн их хохирчээ. Байгалийн гамшигт 2,5 сая гаруй хүн өртсөн байна. Тус бүс нутагт цаг агаар сайжирна гэж цаг уурчид үзэхгүй байна. Тэнд аадар бороо орж байна.