Ялалтын баярын өдөр ах дүү Знаменскийн нэрэмжит москвагийн цэнгэлдэх хүрээлэнд 3,5 мянган залуус ахмад дайчдад талархан “Баярлалаа” үг үүсгэнэ. Үгийн нэг үсгийг дунджаар 500 хүн 14-24 метр талбайд дүрсэлнэ. “Хэнийг ч мартаагүй, юу ч мартаагүй” үгийг баталж, өвөг дээдэс, эх орон, үүх түүхээрээ бахархадаг охид, хөвгүүдийг нэгтгэхэд төслийн зорилго оршиж байгаа гэж зохион багуулагчид тэмдэглэжээ. Энэ арга хэмжээг анх 2008 онд зохион байгуулсан юм. Энэ жил Оросын 10 бүс нутагт энэ арга хэмжээ болно.