ТУХН-ийн орнуудын удирдагчид Москва хотод албан бус уулзалтад оролцож байна. Ялалтын баярын өмнө энэ уулзалт болж байна. Дэлхийн хоёрдугаар дайны сургамж, ахмад дайчдад халамж тавих уулзалтын гол сэдэв байна. Ерөнхийлөгч Д.Медведевийн санаачилгаар өнөөдөр Орос улсын нийслэлд Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллагын орнуудын удирдагчдын албан бус уулзалт болж байна. Цэрэг улс төрийн энэ холбоо Орос, Армени, Белорус, Казахстан, Тажикистан, Узбекистан, Киргиз улсыг нэгтгэдэг. Бишкект дөрөвдүгээр сард болсон үйл явдлын дараа үндсэн хуульт байгууллагаа хараахан байгуулаагүй тул Киргизийн төлөөлөгчид энэ уулзалтад оролцсонгүй. Аугаа Ялалтын 65 жилийн ойн арга хэмжээнд гадаадын нийт 30 орны удирдагчийг урьжээ.