Пхеньян, Бээжин Зүүн-Хойд Азид энх тайван, тогтвортой байдал тогтооход Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижируулах хамтарсан хүч чармайлт тавихаар шийдлээ. Ким Чен Ир болон Ху Зиньтао нар Бээжинд уулзасны эцэст Хойд Солонгосын ЦТАК агентлаг энэ тухай уламжлав. БНАСАУ-ын удирдагч тайван замаар цөмийн асуудлыг шийдэх бодолтой байгаагаа илэрхийллээ. Умард Солонгос баллистик пуужин туршиснаас олон улсын хориг арга хэмжээг чангалсны хариуд Умард Солонгос өнгөрсөн оны 4-р сард 6 талын яриа хэлэлцээнээс гарсан юм. Яриа хэлэлцээнд хоёр Солонгос, АНУ, Орос, Япон, Хятад улс оролцдог.