Аугаа эх орны дайны Ялалтын 65 жилийн ойд зориулсан Москвад болох ёслолын ажиллагаанд 30-аад улс, олон улсын байгууллагын тэргүүн нар оролцоно. Тухайлбал ТУХН-ийн орнууд, Болгар, Вьетнам, Израиль, Латви, Македони, Монгол, Польш, Серби, Словак, Словени, Франц, Хорват, Черногор, Чехи, Эстониийн ерөнийлөгч, Герман, Италийн засгийн газрын тэргүүн, БНХАУ-ын дарга баярын ёслолд оролцоно гэж РБК уламжлав. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, Их Британийн ерөнхий сайд Гордон Браун нар ёслолд ирж чадсангүй. Гүржийн ерөнхийлөгч Михаил Саакашвилиг Москвад уриагүй байна. Ялалтын баярт тус улсын сөрөг хүчний төлөөлөгчид тухайлбал ерөнхий сайд асан Зураб Ногаидели, парламентын дарга асан Нино Буржаназе нар Гүрж улсыг төлөөлнө. Белорус, Молдав, Украин зэрэг ТУХН-ийн хэд хэдэн орны удирдагч өнөөдөр Москвад Ялалтын 65 жилийн ойд зориулсан ТУХН-ийн орнуудын албан бус уулзалтад оролцож, харин 5-р сарын 9-нд өөрсдийн улсад зохион явуулах ойн арга хэмжээнд оролцоно.
Орчуулсан Г.Нарангарав