“Бритиш Петролиум” компанийн инженерүүд Мексикийн тохойд аварга хонх буулгаж байна. Нефть олборлох цогцолборт гарсан ослын дараа асгарч байгаа нефтийг үүгээр зогсооно. Төмөр бетон 100 тонн жинтэй хонхыг 1,5 мянган метрийн гүнд буулгана. Хонхонд суулгасан хоолойгоор түлшийг хөөрөгдөж гаргана. Энэ ажиллагааг ням гаригт дуусгана.