Японы Токуносима арлын засаг захиргаа америкийн цэргийн баазыг байлгах ерөнхий сайд Юкио Хатоямын хүсэлтийг эрс татгалзав. Гурван суурингийн дарга нар арлын хүн амын олонхийн хүсэлтээр ийнхүү татгалзсанаа тайлбарлалаа. Одоо тус бааз хүн ам шигүү суурьшсан Окинава дүүрэгт байна. Японы засаг захиргаа цэргийн баазыг арлын хойд хэсэгт шилжүүлэхээр төлөвлөсөн ч, орон нутгийн оршин суугчид эсэргүүцжээ. Хатояма 2009 оны сонгуулийн өмнөх кампанит ажлын үеэр цэргийн баазыг Окинава арлаас шилжүүлэхээр амласан ч, энэ асуудлыг хараахан шийдэж чадахгүй байна. Үүний улмаас хүн амын улс орны удирдлагад итгэх итгэл суларч магадгүй хэмээн шинжээчид үзэж байна.