Киргизийн ерөнхий прокурор ерөнхийлөгч асан Курманбек Бакиевийг шилжүүлэхийг Белорусаас хүслээ. Түр засгийн газрын ерөнхий сайд Азибек Бекназаров энэ тухай мэдэгдэв. Курманбек Бакиевийн халдашгүй эрхийг хасч, бүрэн эрхээ хэтрүүлсэн, хүний амь нас эрсдсэн хэрэгт эчнээ буруутгаж байна. Киргизийн ерөнхийлөгч 4-р сарын 16-нд түр засгийн газрын шахалтанд огцрох өргөдөлд гарын үсэг зурсан юм. Үүний дараа тэрээр Минскт очиж, Белорусын ерөнхийлөгч Александр Лукашенко түүнд улс төрийн орогнол олгосон байна. Үүнээс хойш хэд хоногийн дараа Курманбек Бакиев огцорсноо хүлээн зөвшөөрөхөөс татгалзжээ.