НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун “Георгиевийн тууз” арга хэмжээнд нэгдэж байна. Нью-Йорк дахь оросын Байнгын төлөөлөгчийн газар Ялалтын баярыг тохиолдуулан зохион байгуулсан хүлээн авалтад түүнд энэ туузыг өгчээ. Эцэг, өвгөд нь фашизмыг ялахад асар их хувь нэмэр оруулсан тэр хүмүүсийн дунд байгаадаа сэтгэл хангалуун байна гэж Пан Ги Мун мэдэгдэв. Ялалтын 60 жилийн ойг тохиолдуулан 2005 онд “Георгиевийн тууз” арга хэмжээг зохион байгуулсан юм. Жил ирэх тусам дэлхий дахинаа энэ арга хэмжээнд улам олон хүн хамрагдаж байна