Германы канцлер Ангела Меркел Москва хотод Ялалтын баярыг тэмдэглэхэд урисанд баяртай байна. Германы канцлер ёслолын энэ ажиллагаанд оролцохоор болсон нь бид түүхээс сургамж авч, өнөөдөр эв нэгдэлтэй, энх тайвнаар оршин байгаагийг гэрч билээ гэж Ангела Меркель ИТАР-ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа дурдав. ЗХУ Германыг фашизмаас чөлөөлж, дэлхийн хоёрдугаар дайныг эцэс болгосныг тэрээр санууллаа.