Монголын Үндэсний Олон Нийтийн Радиогийн захирал Б.Пүрэвдаш “Оросын дуу хоолой” радиод мэндчилгээ дэвшүүлсэн захидал илгээжээ. Ноён Б.Пүрэвдаш МҮОНР-ийн нэрийн өмнөөс “Оросын дуу хоолой” радиогийн ажилтнуудад Аугаа Ялалтын 65 жилийн ойг тохиолдуулан баяр хүргэлээ. Тавдугаар сарын 9 Оросын ард түмэн, Улаан Армийн гавьяа, ялалтын өдөр хэмээн эрхэм Б.Пүрэвдаш бичжээ. Энх тайван тогтоож, хүн төрлөхтний амьдрах эрхийн төлөө амь насаараа дэнчин тавьж тэмцсэн тэр хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх өдөр юм. Монгол хэлний редакцийн хамт олон бид мэндчилгээг талархан хүлээн авч, тавдугаар сарын 9-ий Ялалтын баярын өдөр бүгдийн хайртай, эрхэм, амь үрэгдэсдийг дурсгалыг хүндэтгэх, үүний зэрэгцээ гэгээн баяр хэвээр байна гэдэгт санал нэг байна.